Киргизстаны нутаг дахь Памирын нуруу, Ленин ууланд зохион байгуулагдаж буй “Lenin Peak Sky Marathon” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Улаанбаатар аялагч” клубын тамирчид амжилттай оролцож байна.
‘Улаанбаатар аялагч’ клубийн зургаан гишүүн Ленин оргилын хойд үндсэн отогт наймдугаар сарын 17-ны өдөр очжээ. Багийн гишүүд болох У.Ариунзoригт, Э.Уранболор, Н.Отгонбат, Б.Ариунтуул, М.Болор-Эрдэнэ, Г.Батсүх нар наймдугаар сарын 15-нд Монголоос хөдөлсөн юм.
Манай тамирчид наймдугаар сарын 30-ныг дуустал Ленин (7134м) ууланд зохиогдох Скайраннингийн тэмцээнд өрсөлдөнө.
Наймдугаар сарын 23-ны өдөр тэмцээний эхний төрөл болох марафоны дүнг танилцууллаа.
Киргиз улсын тамирчин Вячеслав Шейко Үндсэн отгоос оргил (7134м) хүртэл 6 цаг 40 минут гүйж, 1-р байр эзэлсэн бол бусад тамирчид хүчтэй салхины улмаас 6400 метрийн өндрөөс тэмцээнийг дуусгажээ. Хоёрдугаар байрт Владимир Беляй (Беларусь, 4:47), гуравдугаар байрт Вячеслав Хорошавин (Беларусь, 5:22) нар оржээ.
Харин Раздельная оргил (6148м) буюу сонгодог замын 3-р отог хүртэлх уралдаанд Монголын “Улаанбаатар аялагч” клубийн тамирчид амжилттай оролцов. Дүнг дор танилцуулъя.
Эрэгтэй:
1-р байр – Игорь Лузин (ОХУ, 3:23)
2-р байр – Сергей Селивёрстов (Киргиз, 3:50)
3-р байр – Н.Отгонбат (Монгол улс, 4:17)
Эмэгтэй:
1-р байр – Э.Уранболор (Монгол, 5:16:50)
2-р байр – Анастасия Селивёрстова, Киргиз (5:16:54)
3, 4-р байр – Б.Ариунтуул, М.Болор-Эрдэнэ (Монгол, 6:56)
“Lenin Peak Sky Marathon” тэмцээнийг ОХУ-ын Скайраннингийн холбооноос санаачлан, “Аксай” аялал жуулчлалын компани, уулын хувцас хэрэгслэлийн “RedFox” фирмтэй хамтран 2012 оноос жил бүр зохион байгуулдаг.
Энэ тэмцээн нь ОХУ-ын Скайраннингийн холбооны үндэсний цуврал тэмцээнүүдийн нэг бөгөөд хамгийн өндөрт зохиогддог гэдгээрээ онцлогтой .
“Улаанбаатар аялагч” клубийн тамирчдын ивээн тэтгэгчдээр “Аянчин Аутфиттерс”, “Монре даатгал”, “Газар шим” үйлдвэр, “Turkish Airlines” хамтран ажиллаж байна.
Б.ЭНХ