Йинглак Шинаватраг баривчлах шийдвэр гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Йинглак Шинаватраг баривчлах шийдвэр гарчээ

Йинглак Шинаватраг баривчлах шийдвэр гарчээ

Тайландын Дээд шүүхээс экс ерөнхий сайд Йинглак Шинаватраг баривчлах шийдвэр гаргажээ. Тэрбээр удаан үргэлжилж буй шүүх хурлын сонсголд хүрэлцэн ирээгүй аж. Шүүх хурлыг ирэх есдүгээр сарын 27-нд дахин хуралдуулахаар зарлажээ. Түүнчлэн Йинглакийн өмгөөлөгчдийг хариуцлага алдсан хэргээр ялласан байна.

Йинглак Шинаватра нь тариаланчдад цагаан будааны урамшуулал олгох Засгийн газрын хөтөлбөртэй холбоотойгоор олон тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ. Тэрбээр буруутай гэдэг нь тогтоогдвол шоронд хорих ял сонсохоос гадна бүх насаараа улс төрд орох эрхээ хасуулах аж.

Йинглак Шинаватра 2011 онд Тайландын анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдсон боловч 2015 онд цагаан будааны урамшуулалтай холбоотой хэргээр шүүхэд дуудагджээ. Тэрбээр засгийн эрхээс бууж, шүүхэд дуудагдсан боловч ард түмний дэмжлэг ихтэй байгаа нь цэргийнхний тэргүүлсэн засгийн газарт заналхийлэл болж байгаа аж.

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж