Чехийн PWC компани банкуудад үнэлгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Чехийн PWC компани банкуудад үнэлгээ хийнэ

Чехийн PWC компани банкуудад үнэлгээ хийнэ

ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-өөр Монголын банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох шаардлага тавьжээ. Гаргасан үнэлгээ дээр үндэслэн Монголын банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх юм байна.

“Активын чанарын иж бүрэн үнэлгээ” буюу AQR-ийг хийж, гүйцэтгэх, зөвлөх компанийн сонгон шалгаруулалтад PWC аудитын компанийн Чех улс дахь оффис шалгарчээ. PWC аудитын компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багтай гэж Монголбанкнаас мэдэгдэж байна.

Тус компани Монголын банкуудад хийх үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээх юм.

ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн улсын банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, бодит төлбөрийн чадварыг тогтоох шаардлага тавигддаг байна. Санхүүгийн салбар нь эрүүл, тогтвортой байгаа оронд банкуудаас бодит секторт олгох зээлийн санхүүжилтийн урсгал тогтмол хийгдэж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байдаг бол эрүүл бус санхүүгийн систем нь бодит салбарын санхүүжилтийг тасалдуулж, эдийн засгийг доройтуулах, санхүүгийн хямрал үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ активын чанарын үнэлгээ нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой. Үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэх хариу арга хэмжээ буюу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулж, харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэх аж.

Ийм эдийн засаг, санхүүгийн хямрал үүсэхээс сэргийлэхэд AQR буюу Активын чанарын иж бүрэн үнэлгээ шаардлагатай байдаг аж.

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж