Универсиад 2017 их наадмын 4 дах өдрийн тойм

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Универсиад 2017 их наадмын 4 дах өдрийн тойм

Универсиад 2017 их наадмын 4 дах өдрийн тойм

Гольф

Ц.Наранцэцэг дасгалжуулагчтай тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа Монгол улсаас 2 дах удаагаа Универсиадын гольфын тэмцээнд оролцож өнөөдөр эхний 18 замаа тоглон А.Энэрэл +22 оноо, Н.Намуунаа +33 оноогоор дууссан.

ЖҮДО БӨХ

Жүдо бөхийн эмэгтэй тамирчид багийн тулаанд хүч сорин эхний тойрогт хийлж, дараагийн барилдаанд Италийн багтай таарч 4:1 онооны харьцаагаар, эрэгтэйчүүд 4:1-ээр Италийн багт ялагдсан.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Теннисчид өнөөдөр холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд өрсөлдлөө. Холимог хосын төрөлд Б.Өнөболд, Э.Отгонжаргал нар БНАСУ-ын хостой 3:0-оор, Г.Чулуудай, И.Индра нар Их Британий тамирчид болох Далглейш Колин Стуарт, Кинг Ёланда Аспен нарт 3:0-оор хожигдсон.

Эрэгтэй хосын тэмцээнд А.Билгүүдэй, П.Билэгжаргал нар Канадын хост 3:0 хожигдон, харин дараагийн хос Б.Өнөболд, Т.Барсболд нар эхний удаад Бутан улсын хос тамирчдыг 3:0 харьцаагаар хожиж 08 сарын 27-нд тоглоно.

Эмэгтэй хосын төрөлд өрсөлдсөн Э.Жумдаан, Г.Болор нар Чехийн хосод 3:0 оноогоор ялагдан, Ливан Улсын хостой таарсан Б.Урантогос, Г.Индра нар 3:0-р хожин дараагийн тоглолтонд оролцохоор боллоо.

ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Хүнд сэлэмний багийн төрөлд тулалдсан эрэгтэй тамирчид Нидерландын багтай таарч тулалдан 21:45 онооны харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа.

УСАНД СЭЛЭЛТ

Усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа монгол улсын 2 тамирчин мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд хурд хүчээ сорилоо.
Энэ зайн 3 дахь гараанд манай улсын шилдэг залуу тамирчин Г.Занданбал уралдаж 31.27 секундын амжилтыг үзүүлж монгол улсын дээд амжилтыг (31.53) дахин шинэчиллээ. ОУХМ Г.Занданбал ийнхүү 2017 оны Универсиад наадамд 4 зайд уралдаж, 3 зайд улсын дээд амжилтыг шинэчилсэн амжилттай тэмцээнээ дуусгаж байна.
Харин Спортын дэд мастер Ж.Тамир нь энэ өдөр тэмцээний эхний гараанд уралдаж хувийн амжилтаа ахиулж чадлаа. Тамирын хувьд өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд уралдах үлдлээ.

ТАЭКВОНДО

Таэквондогийн тамирчдын 3 дахь өдөр 74 кг-ийн жинд ОУХМ А.Нацагдорж өрсөлдөж эхний тулаанд Узбекстаний тамирчин Шопаязиев Шакбозийг 30:20 давуугаар ялсан. Дараагийн тулаанд Хорватийн тамирчин Канает Тонид 29:8-аар ялагдаж тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж