Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгч болсноос хойш гурван сарын дотор нүүр будалтын үйлчилгээнд 26 мянган евро зарцуулсан тухай Closer сэтгүүл мэдээлжээ.
Макроны нүүр будагчийг Наташа гэдэг юм байна. Тэрбээр Макронтой Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынх нь үеэр ажиллаж байв.
2016 онд сэтгүүлчдийн мэдээлснээр, Францын экс-ерөнхийлөгч Франсуа Олландын хувийн үсчин сар бүр 10 мянган еврогийн цалинтай ажилладаг байжээ. Энэ нь улсын Ерөнхийлөгчийн цалинтай харьцуулахад таван мянган еврогоор бага гэсэн үг юм байна.
Бэлтгэсэн: Ц.УРАН
Холбоотой мэдээ