Террорист халдлагатай нүүр тулсан бүсгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Террорист халдлагатай нүүр тулсан бүсгүй

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Вьетнамын төв болон хойд хэсгийн нутгуудаар хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, хөрсний нуралт үүссэн байна.

    Испанийн Барселон хотод болсон халдлага өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлын нэг байв. Наймдугаар сарын 17-нд  орон нутгийн цагаар 17.00 автомашинтай террористууд олон хүн цугласан газарт халдлага үйлдсэн. Халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Энэ золгүй явдалд өртсөн хүмүүсийн дунд Жулия гэх бүсгүй байжээ. Тэрбээр сүүлийн хагас жилийн дотор гурван удаа террорист халдлагатай нүүр тулсан байна

    Олон жилийн туршид дэлхийн хамгийн аюулгүй газар гэгддэг байсан Европ тивд сүүлийн үед байнга халдлага үйлдэгдэх болжээ. Жишээлбэл, жилийн дотор  Стокгольм, Лондон, Парис, Манчестер, Хамбург зэрэг хотуудад томоохон хэмжээний халдлага гарсныг дурдаж болох юм.  

    Барселонд гарсан халдлагын тухай твиттерт мэдээлэл түгээсэн хүний дунд 26 настай Австрали бүсгүй  Жулия байв. Тэрбээр сүүлийн хэдэн саруудад Европ тивээр аялж байхдаа Лондоны гүүр дээр гарсан халдлага, Парисын Елисейн талбайд гарсан халдлага  болон Барселонд гарсан халдлага зэрэг гурван халдлагатай нүүр тулсан ажээ.

    Бэлтгэсэн: Ц.Уран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж