Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

“Valve” 21 нас хүрлээ

Видео тоглоом хөгжүүлэгч Америкийн “Valve” корпораци 21 нас хүрлээ.

Анх Microsoft компанид ажилладаг байсан Gabe Newell болон Mike Harrington нар 1996 онд өөрсдийн компанийг үүсгэн байгуулж байсан нь энэ юм. Бидний сайн мэдэх “Half-life” тоглоомыг 1998 онд гаргаж байсан бол 2004 онд энэхүү тоглоомын хоёрдугаар цувралыг гаргасан нь шуугиан тарьж байлаа.

Өдгөө хамгийн их тоглогчтой видео тоглоомуудыг гаргасан энэ корпораци 2012 онд гэхэд 2.5 тэрбум ам.долларын ашигтай болсон байна.

“Valve”-ийн хамгийн амжилттай яваа, олон тоглогчтой тоглоомууд:

  • “Counter-Strike” тоглоомын цувралууд
  • “Half-Life”-ын цувралууд
  • “Left 4 Dead”-ийн цувралууд
  • “Team Fortress” цувралууд
  • “Dota 2”

Энэхүү компани нь мөн Steam платформыг үүсгэн байгуулсан. Дэлхий даяар 65 саяаас илүү хүн Steam-ээр холбогдож тоглож байна.

Сонирхуулахад “Half-Life” цувралын гуравдугаар ангийг тоглоом сонирхогчид 13 дахь жилдээ хүлээж байна. Баярлалаа Gaben

Г.ТҮШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж