Булган аймаг 360 га талбайгаас 3005,2 тн ургац авна

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Булган аймаг 360 га талбайгаас 3005,2 тн ургац авна

Булган аймаг 360 га талбайгаас 3005,2 тн ургац авна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах”-аар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ОБЕГ-ын ГЭУГ-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн М.Ариунболд, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам, ЦУОШГ-ын хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга ОБЕГ-ын ГШУГ-ын мэргэжилтэн, хошууч Ч.Туяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Булган, Орхон аймгуудад наймдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд ажиллалаа.

Булган аймгийн хувьд бэлчээрийн ургамлын ургалтын байдал буюу зуншлагын байдал нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 60 орчим хувьд /Хутаг, Булган, Бугат, Баян-Агт, Орхон, Сайхан, Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр/ дунд зэрэг, 20 гаруй хувьд буюу Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын ихэнх нутгаар муу үнэлгээтэй байгаа юм байна.

Энэ жил 3.4 сая толгой мал өвөлжихөөр байгаа талаар аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэгт танилцууллаа.

Аймгийн хэмжээнд малчин өрхийн хэрэгцээнд 88,5 мян тн байгалийн хадлан, 8,4 мян тн үйлдвэрийн тэжээл, 1,5 тн гар тэжээл, 8,2 мян тн давс, хужир бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 186 дугаар тогтоолоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 300 тн өвс, 50 тн тэжээл, сумд 1890 тн өвс, 540 тн тэжээл нөөцлөхөөр ажиллаж байна.

Аймгийн дүнгээр 360 га талбайгаас 3005,2 тн ургац буюу нэгжээс 83,4 цн, хүнсний ногоо 129,4 га талбайгаас 1142,8 тн ургац буюу нэгжээс 88,2 цн ургац авахаар ургац тогтоогдсон. Ургац хураалтын ажил хараахан эхлээгүй байна.

Ажлын хэсэг тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож үүрэг чиглэл өгсөний дараа аймгийн Онцгой байдлын газрын албаны бэлтгэл бэлэн байдал, хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцлаа гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж