Өнөөдөр Залуучуудын өдөр

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Залуучуудын өдөр

Өнөөдөр Залуучуудын өдөр

Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын нийт хүн амын 68 хувийг залуучууд эзэлдэг гэж мэдээлж байсан. Харин одоо нийт хүн амын 42.2 хувийг 15-39 насны залуучууд эзэлж байна. Залуучуудын тоог насны ялгамжтай харуулбал:

Насны бүлэг

2014

2015

2016

Бүгд

2,995,949

3,057,778

3,119,935

 15-19

244,337

239,910

236,400

 20-24

278,214

267,844

255,144

 25-29

305,778

313,709

314,540

 30-34

257,858

263,538

273,997

 35-39

233,392

232,634

236622

Монгол Улс залуучуудын орон гэх тодотголоо халах хараахан болоогүй. Тиймээс ч жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг залуучуудаар овоглодог. Түүх сөхвөл 1921 оны Бошгыг халах залуучуудын эвлэлээс үүдэлтэй энэ өдөр хаягдаж гээгдэж, мартагдаж орхигдолгүй өнөөдөртэй золгосон нь учиртай. Дэлхийд залуучуудын өдрийг тусгайлан тэмдэглэдэг цөөхөн орны нэг нь манай улс байхаас аргагүй юм.

Залуучууд олон байхын хэрээр улс орны хөгжил илүү хурдан, эрчтэй байдаг. Тэд ертөнцийг шинэ содон өнгөөр харж, урагшлах хүч болдог билээ. Энэ жилийн залуучуудын жилийн уриа “Эерэг амьдарцгаая”. Энэ хүрээнд Монголын залуучуудын эвслээс ‘Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган’-ыг Улаанбаатар чуулгын байранд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж