Трамп Солонгосын хойгт хана барина

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Трамп Солонгосын хойгт хана барина

Трамп Солонгосын хойгт хана барина
Mandatory Credit: Photo by Evan Vucci/AP/REX/Shutterstock (9896574k) President Donald Trump listens as he meets with Japanese Prime Minister Shinzo Abe at the Lotte New York Palace hotel during the United Nations General Assembly, in New York Trump, New York, USA - 26 Sep 2018

АНУ-ын цэргийн албан хаагчид Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлах дөрвөн баазад хамгаалалтын хана барихаар төлөвлөж байна. Энэ тухай мэдээлэл АНУ-ын төрийн худалдан авах газрын цахим хуудсанд нийтлэгджээ. Тус мэдээлэлд дурдсанаар, ойролцоогоор 20 км ханыг Сувон, Тэгу, Кванжу болон Кимхэ нисэх хүчний баазын орчимд барих юм. Эдгээр бааз нь Хойд Солонгосын хилээс 70-580 километрийн зайд оршдог ажээ. Мөн нисэх хүчний баазын периметрээс шалтгаалан байрлал бүрд 5-5.4 километрт 2.2 метрийн өндөртэй, 2.1 метрийн өргөнтэй саад тотгор босгохоор төлөвлөж байна. Тэдгээр нь дэлбэрэлт болон гаднын шууд цохилтоос хамгаалахад зориулагдсан байна гэж тендерт тусгажээ.

Пентагоны захиалгыг авахын тулд гүйцэтгэгч нь доод тал нь таван жил хамгаалалтын хана барьж байсан туршлагатай байх шаардлагатай бөгөөд АНУ-ын Засгийн газартай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах ёстой ажээ.

Одоогоор энэ тухай холбогдох албаны хүмүүс ямар нэгэн мэдээлэл олон нийтэд өгөөгүй байна.

Цэргийн баазыг бүрэн шинэчилнэ

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр байрлах АНУ-ын нисэх хүчний бааз дээр хамгаалалтын хана барихаас гадна тус улсын цэргийн албан хаагчид Солонгосын хойгт хэд хэдэн ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, “Кунсан” нисэх хүчний баазын хоргодох байрыг бетонон хийцтэй болгох ажээ. Мөн цэргийн албан хаагчдын байрыг засварлах, аюулгүй байдлын шинэ систем суурилуулах болон цахилгаан хангамжид зориулан шинэ батарей худалдан авахаар төлөвлөжээ.

Шинэ цэргийн бааз ба пуужингийн эсрэг ажиллагаа

АНУ-ын Засгийн газар хамгаалалтын хана барих гэрээг худалдан авах газрын цахим сайтад нийтлэхээс сарын өмнө АНУ-ын Зэвсэгт хүчний наймдугаар арми “Camp Humphreys” баазад ирэв. Тэд Хойд Солонгосын хилээс 70 километрийн зайд байрлаж байна.

“Camp Humphreys” нь хилийн чанад дахь АНУ-ын Зэвсэгт хүчний 14.4 км.кв талбайтай томоохон бааз юм. Өнөөдрийн байдлаар, Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт АНУ-ын нийт 28.5 мянган цэргийн албан хаагчид байрлаж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын иргэд АНУ-ын пуужингийн эсрэг систем байрлаж байгаа газарт Пхеньян цохилт өгнө гэж эмээж байгаа юм. Иймээс тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн THAAD системийг нутагтаа байршуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа ажээ.

Мөн өнгөрсөн тавдугаар сард орон нутгийн иргэд Солонгосын хойг дахь АНУ-ын цэргийн баазын ойролцоо эсэргүүцлийн акцаа өрнүүлэв. Тэд нутагт нь шинэ цогцолбор барих нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэх аюултай гэжээ.

Гэхдээ энэ наймдугаар сарын эхэнд АНУ Пхеньянаас Өмнөд Солонгосыг хамгаалахын тулд нэмэлт пуужингийн цогцолбор бий болгоход бэлэн гэдгийг Тэнгисийн цэргийн хүчний ахмад, Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жефф Дэвис мэдэгдсэн юм.

Эсэргүүцэл 

Өмнөд Солонгосын иргэдээс гадна АНУ-ын ПРО системийг байршуулахыг Хятад болон Орос улс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тэд ПРО THAAD систем нь бүс нутгийн гүрнүүдийн стратегийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулахаас гадна Солонгосын хойгт нөхцөл байдлыг тогтворжуулж чадахгүй гэдгээ хамтын мэдэгдэлдээ дурджээ.

Харин Хойд Солонгос өнгөрсөн долдугаар сарын 28 болон 29-нд тив дамнасан хоёр пуужингийн туршилт хийсэн нь Пхеньян болон Вашингтон хоорондын ээлжит маргааныг дэвэргэсэн юм . Хожим нь, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын бааз байрлаж буй Гуамын аралд цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн.

Хэрвээ Хойд Солонгос АНУ-ыг заналхийлсэн хэвээр байвал Дональд Трамп тус улсыг хүйс тэмтрэх болно гэдгээ амласан юм. Хожим нь, энэ сарын 14-нд Ким Чен Ун Хойд Солонгосын зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзсаны дараа Гуамын аралд цохилт өгөхөө түр азнаж, АНУ-ын үйлдлийг түр ажиглахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

Сануулахад, энэ сарын 12-нд 3.5 сая хүн сайн дураараа Хойд Солонгосын армид элссэн байна. Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, энэ нь АНУ болон Хойд Солонгосын маргаан хурцдаж байгаатай холбоотой бөгөөд тэд АНУ-д шийдвэртэй хариулт өгөхийг хүсэж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж