ДАШТ: О.Насанбурмаа дагах барилдаанд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: О.Насанбурмаа дагах барилдаанд ялагдлаа

Нийслэлийн өнгө үзэмж, тохижилтод анхаарах цаг болжээ. Учир нь ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд тохижилтын ажлыг хотын аль хэсэгт хийж байгаагаа холбогдох алба­ныхан онцолдог.

Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий гурван хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа дагах барилдаанд Казахстаны Эльмира Сыздыковад ялагдлаа.

Манай тамирчин 1:5-аар ялагдаж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө дөрвөн оноо дараалан авч, ялалт манай талд байсан ч Казахстаны дасгалжуулагч “Challenge” шидэж, удаашруулсан бичлэгээс О.Насанбурмааг хоёр оноо алдсан гэж үзлээ.

Ингэснээр О.Насанбурмаа 5:7 харьцаагаар харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

О.Насанбурмаа 2015 оны “Монголиа Опен” болон өнгөрсөн жилийн Риогийн олимпийн наадамд Казахстаны Эльмира Сыздыковад ялагдаж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж