ДАШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Б.Шоовдор хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

“Хужаа унаа” хэмээн нэрлэгдсэн хятад мотоциклыг Монголд оруулж ирж зардаг БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван гэгчийг олон тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн аваргын мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний алт, мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор дагах барилдаанд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч өрсөлдөгч бөх эхний тойрогт олимпийн аварга Рисако Кавайтай барилдах үеэр бэртэл авснаар манай тамирчин барилдалгүйгээр ялалт авсан юм.

Ингээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораистай тун хүнд барилдаан хийж, цэвэр яллаа.

Ингэснээр Б.Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонтой барилдахаар боллоо.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж