Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн аваргын мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний алт, мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор дагах барилдаанд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч өрсөлдөгч бөх эхний тойрогт олимпийн аварга Рисако Кавайтай барилдах үеэр бэртэл авснаар манай тамирчин барилдалгүйгээр ялалт авсан юм.
Ингээд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораистай тун хүнд барилдаан хийж, цэвэр яллаа.
Ингэснээр Б.Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонтой барилдахаар боллоо.
Б.ЭНХ