Концессын гэрээг хувийн зорилготой хийгээгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Концессын гэрээг хувийн зорилготой хийгээгүй

Концессын гэрээг хувийн зорилготой хийгээгүй

МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг нь өндөр үнэтэй концессын гэрээг өөрсдийн сайд нартаа олгосон гэж буруутгаж байгаа юм. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тайлбар хийлээ. 

Тэрбээр “Манай Засгийн газар байгуулагдсаны дараа өмнөх концессын үнийн дүнг бууруулсан. Энэ нь улсын төсөвт хэмнэлт хийж байна гэсэн үг. Хоёрдугаарт, концессын гэрээнд оролцсон компаниуд өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулалтаа хийж байгаа. 800 тэрбум төгрөгөөр улсыг хохироосон гэж яриад байгаа. Одоогийн байдлаар улсын төсвөөс нэг ч төгрөг концессын төлбөрт өгөөгүй. Мөрөн-Тариалан, Завхан-Увс, Цогтцэцийн гэсэн гурван замын хуучин гэрээнээс 50 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн долоон концессыг бүгдийг нь шинээр хийгээгүй, 5,6 нь хуучин гэрээ юм. Бид хоёр концесс шинээр оруулж ирсэн. Нэг нь Дорноговь-Сайншандын Дэлгэрэх чиглэлд авто замын асуудал байгаа. Энэ зам баригдвал Эрдэнэт, Дархан чиглэлийн замын ачаалал 40 хувь буурна.

Нөгөө нь Хан-Уул дүүрэгт баригдах 300 хүний ортой төрөх эмнэлгийн барилга юм. Үүнийг мушгин, улстөрийн зорилготой дэвэргэж байна. эдийн засагт 2021 оноос өмнө дарамт болохгүй байхаар бид зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг үргэлжлүүлж байгаа. Ингэхдээ 50-60 тэрбум төгрөг хэмнэсэн.

Хамгийн гол нь дээрх концессын ажлыг хувийн зорилготой, эрх ашгийн үүднээс зохион байгуулсан бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. Бид өмнөх Засгийн газрын байгуулсан гэрээн дээр нэг ч төгрөг нэмээгүй” гэв.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж