Гудамжинд макарена бүжиглээд баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Гудамжинд макарена бүжиглээд баривчлагджээ

“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа.

Саудын Арабын Жеда хотод 14 настай хүү “Макарена” бүжиглэснээсээ болж баривчлагджээ.

Гарцан дээр 1990-ээд оны шилдэг дуу болох “Макарена”-гийн бүжгийг бүжиглэсэн хүүг “Олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, замын хөдөлгөөнд саад учруулсан” гэсэн үндэслэлээр баривчлан байцаасан байна.

Хүүг торголгүй сулласан бөгөөд асран хамгаалагчнь бичгээр өгсөн амлалтдаа “Тэр дахин өөрийн болон өрөөлийн амь насыг аюулд оруулсан энэ мэт үйлдэл гаргахгүй” гэжээ.

Энэ талаар анх орон нутгийн сувгаар мэдээлсэн бөгөөд олон нийтийн сүлжээгээр тэр дороо тархаж, хүүг өмөөрсөн сэтгэгдлүүд нэмэгдсэн байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж