Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөж буй Гавьяат тамирчин О.Насанбурмаа 1/8 шигшээ барилдаанд Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, Энэтхэгийн бөх Навжот Каурыг ялж, шөвгийн наймд үлдлээ.
О.Насанбурмаа өрсөлдөгчөө 10:5-аар яллаа.
Манай тамирчин одоо ДАШТ-ий алт, хүрэл медальт Германы Алине Фокентэй барилдана. Түүний өрсөлдөгч нь 1/8 шигшээд О.Насанбурмааг өмнө нь хоёр удаа ялж байсан “Рио 2016” олимпийн хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковаг ялжээ.
О.Насанбурмаа эхний тойрогтоо 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Киргизстаны Меерим Жуманазароваг 4:1-ээр ялсан билээ.
Б.ЭНХ