Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, Польшийн нээлттэй тэмцээний алт, мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор барилдаж буй.
Эхний тойрогт гоц мөргөсөн манай тамирчин хоёрдугаар тойргийн барилдаанаа дөнгөж сая “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайтай хийлээ.
Б.Шоовдор олимпийн аваргатай зоримог, шийдэмгий барилдсан ч 2:6 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Япон бүсгүй шигшээд шалгарвал манай бөхөд дагах барилдаан гарна.
Б.ЭНХ