Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт, мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Отгонцэцэг 1/8 шигшээ барилдаанд энэ жилийн Оросын аварга, Буриадын Сталвира Оршушт оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.
Сталвира Оршушт нь залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальтай бөх юм.
Манай тамирчин эхний барилдаандаа Европын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Германы Нина Хеммерыг 8:6-гаар ялсан юм.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ