“Дэлхийн монгол гүнж мисс” ТББ-аас санаачлан 5-15 насны охидын “little Miss United World” дэлхийн миссийн тэмцээнийг өнгөрсөн хоёр жилд амжилттай зохион байгуулжээ. Гурав дахь жилийн тэмцээн ирэх есдүгээр сарын 24-нөөс 30-ны хооронд Грек улсад болох аж. Мисс, модель ангилалд дэлхийн 60 гаруй орны охидтой эх орноо төлөөлөн өрсөлдөх охидыг телевизийн уралдаант нэвтрүүлгээр сонгон шалгаруулах гэж байна.
“Little Miss United World” хүүхдийн дэлхийн миссийн тэмцээний Монгол улс дахь албан ёсны эрхийг эзэмшигч “Дэлхийн монгол гүнж мисс” ТББ-ийн тэргүүн Ч.Энхжаргал нь тус тэмцээний шүүгчээр ажилладаг юм.
Тус тэмцээний монгол дахь шалгаруулалтад мисс, модель болох сонирхолтой 5-15 насны бүх охид оролцох эрхтэй. Тэмцээний албан ёсны пэйж хуудсанд оролцогчдын фото зургийг нийтэлж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан нэг оролцогчийг 2 дугаар шатны шалгаруулалтанд шууд тэнцүүлэх аж.
Дэлхийн тэмцээнд оролцсон 5-15 миссүүдэд телевиз, дэлгэцийн салбарт өөрсдийгөө сорих боломж нээгдэж, кино, клип, рекламанд тоглон олон орны охидтой үерхэн үе тэнгийнхнээсээ байнга суралцах боломж олдог гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Тэмцээний эхний шатны шалгаруулалт наймдугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд авьяас, загварын алхааны аль нэгийг оролцогчид өөрсдөө сонгоно.
Сүүлийн шат буюу хоёрдугаар шатны шалгаруулалт есдүгээр сарын 2-нд болох ба шилдэг оролцогчдод загварын алхааны хичээл, хувь хүнийг хөгжүүлэх сургалтууд өгөх ажээ.
Тэмцээний бүртгэл наймдугаар сарын 27-ны өдрийг дуустал TV8 телевизийн байранд үргэлжлэх юм байна.
Б.ЭНХ
Ee 2017-08-24 27.123.214.82
Ene buruu shv
Ээж 2017-08-24 202.170.84.184
Хүүхдүүдээ багаас нь [Хориотой Үг] болгохоо болиочээ
Зочин 2017-08-24 202.55.180.182
Хүүхдийг мисс нтр гэж байлай юманд орулцуулдагаа боль Хөгшин моделууд өөрсшигаа ягий болгох гээд байгаа юм уу
Zochin 2017-08-24 172.58.121.124
Har nyalhaar ni budag nyalaad l yagaachgui goyoj goodohiin don shugelsen amitad bolgoh yum huuhdeer l biznes hiij bgaa hereg dee goo saikhanii humuujil gj hutsna biz ter Sodtuya bn ohinoo araasaa mon ch ert daguulj bnaa
BOLD 2017-08-24 122.201.31.81
HUUHDEER BUSINESS HIIHIIG HULLIAR HORIGLOH HEREGTEI
БОЛИОЧ 2017-08-24 202.9.41.201
болиоч
Tsengel 2017-08-24 150.129.142.215
Hvvhdiig bagaas in daljignasan yum bolgochih ymdaa Etseg eh in yum boddoggvi yum bhda
Зочин 2017-08-24 43.228.131.110
Хар нялхаар нь нүцгэлэх эрдэм заахын оронд ном заагаачээ Хүүхэд хүүхдээрээ л хөөрхөн
Зочин 2017-08-24 43.242.242.57
Ингэх хэрэг байгаа юм уу даа хүүхэд хүүхдээрээ хөөрхөн