МҮХАҮТ чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсын хэмжээнд одоогоор дөрвөн чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж эхэлсний хоёр нь энэхүү санамжид нэгдсэн байна. МҮХАҮТ нь “Алтанбулаг” худалдааны, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран ажилласнаар ОХУ болон БНХАУ-ын хувьд худалдаа, бизнес эдийн засгийн хамтын ажиллагааг нээлттэй аргаар хөгжүүлнэ гэж санамж бичигт дурджээ. Орос, Хятад, Монголын худалдаа бизнес эрхлэгчдийн ашиг сонирхолд нийцсэн зах зээлийн өргөн багтаамжтай, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдах, худалдан авах, үйлдвэр үйлчилгээ явуулах бизнесийн нэн тааламжтай орчинг бүрдүүлэхэд дээрх газрууд санаачлага гарган хамтран ажиллахаар боллоо.
Д.Цэц
Д.Цэц