О.Насанбурмаа эхний өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

О.Насанбурмаа эхний өрсөлдөгчөө яллаа

О.Насанбурмаа эхний өрсөлдөгчөө яллаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа зодоглож байгаа.

Манай бөх дөнгөж сая тэгшитгэлийн барилдаанаа энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, өөрөөсөө 10 насаар дүү Киргизстаны Меерим Жуманазароватай хийж, 4:1-ээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа.

О.Насанбурмаа дараагийн тойрогт Энэтхэгийн Навжот Кауртай барилдана.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж