ДАШТ: Д.Отгонцэцэг эхний тойрогт яллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Д.Отгонцэцэг эхний тойрогт яллаа

ДАШТ: Д.Отгонцэцэг эхний тойрогт яллаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт, мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг өрсөлдөж байна.

Манай тамирчин эхний барилдаанаа Европын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Германы Нина Хеммерыг 8:6-гаар яллаа. Одоо тэрээр 1/8 шигшээд энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршуштай барилдана. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт 2012 оны дэлхийн аварга Канадын Жессика Макдональдыг оноогоор цэвэр ялжээ.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж