“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа | News.MN

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өнөөдөр (2017.08.24) “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч болон Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлагчийн хувиар хүлээн авч уулзаж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр мөн “Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр нэгдсэн нь зөвхөн та бүхний асуудал биш. Та бүхэн ард түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй учир манай улсын нийт иргэдийн асуудал гэж ойлгож байгаа. Миний хувьд багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж буйг ойлгож байна. Хаврын чуулганаар үзэл баримтлалыг нь хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжсэн Багшийн хөгжлийн тухай хуульд шууд цалин нэмэгдүүлэхээр заалт оруулах боломжгүй байсан. Гэхдээ шууд зааж өгөөгүй ч ажлын гүйцэтгэл болон, ур чадварын төвшингөөр багшийн хөдөлмөрийг үнэлдэг болохоор тусгасан. Нийгмийн халамжтай холбоотойгоор тусгай хөтөлбөр гарган түрээсийн орон сууцанд хамруулах, төрийн зарим үйлчилгээг тэргүүн ээлжинд хүртээх, дунд сургуулиудын багшийг хөгжүүлэх мөнгийг төсөвт тусгах гэхчлэн шууд зааж болох асуудлыг тусгасан байгаа. Миний хувьд Багшийн хөгжлийн тухай хуульд улстөржүүлсэн ямар ч байр сууринаас хандаж болохгүй, улстөржүүлэхгүйгээр батлах ёстой гэж үздэг. Намрын чуулганаар энэ хууль батлагдана. Бие даасан хуультай болсноор багш мэргэжлийн нэр хүнд өсч, энэ мэргэжлээр суралцах залуусын тоо нэмэгдэнэ гэж бодож байгаа. Хуулийн төсөл батлагдсанаар 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих боломжтой” гэв.

Дараа нь түр хорооны багш нарын төлөөлөл асуулт асууж, харилцан санал бодлоо солилцсон юм.

Түүнчлэн багш нар цалин нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, дэмжиж ажиллах хүсэлт тавьсныг хүлээн авч байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2017-08-24

БАГШ НАР ОДОО ТУУШТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ ШҮҮ ЗАМААСАА БУЦВАА

Avatar

иргэн 2017-08-24 202.170.68.176

Хамгийн том нийгмийн халамж бол цалинг нь нэмэх Түрээсийн байранд хамруулна энэ тэрээ гэж худлаа чрих хэрэггүй Амьдралаа залгуулж өөрсдийнхөө хүүхдийг тэжээж чадахаа байчихаад байгаа хүмүүс яаж ардын хүүхдүүдэд эрдэм ном заах юм бэ цалинг нь нэмэх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-08-24 59.153.113.222

haah naad uchral chin hulhidaj bga shu heduulee ajlaa hayadgaaraa hayana shu

Avatar

Зочин 2017-08-24 66.181.190.157

Анархистуудын гар хөл болоод байх юмаа

Avatar

Зочин 2017-08-24 66.181.187.237

ЖААЛ ЧИХЭР ДОЛООЛГОЖ БАЙГААД ГАРГАЖ ДЭЭ ЛЕКТОР ХҮН Ч АРГАГҮЙ ССАЙН ЮМ АА

Avatar

Зочин 2017-08-24 150.129.141.179

БАГШ НАРЫГ БЭЛТГЭХ МУ-ЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН БОСГО ОНОО НЬ ХАМГИЙН НАМХАН НААЦАН ШИВШИГ

Avatar

цалин 2017-08-24 202.70.40.219

цалин нь нэмэгдвэл багш болох гэсэн хүмүүс хошуураад л орно Хамгийн түрүүнд багшийн хувиар дуусна

Avatar

kkk 2017-08-24 103.229.120.198

нөгөө л багшийн хөгжлийн хуулийн төслөө яриад байхым Дэмжиж бгаа юм уу үгүй юм уу шууд хэлэх хэрэгтэй

Avatar

Дэмжиж ажиллана 2017-08-24 202.70.40.219

эхлээд сайн уншилдаа дандаа шүүмжлэнэ гэж юж байхав дээ

Avatar

Иргэн 2017-08-24 66.181.184.57

Энэ юугаа чадав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж