АНУ ба Канад, Мексикийн хооронд байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг (NAFTA) эцсийн дүнд зогсоохоос өөр аргагүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
‘Бид тохиролцоонд хүрч чадахгүй гэж бодохгүй байна. Гэхдээ тодорхой хугацаанд NAFTA-г зогсоох хэрэгтэй’ хэмээн Трамп тэмдэглэжээ.
Сонгуулийн кампанийн үеэр тэрбээр ‘NAFTA гэрээнд гарын үсэг зурсан нь АНУ-ын хувьд алдаа байсан’ гэж хэлж байсан юм. Гэсэн ч албаа авсны дараа гэрээний хамтын ажиллагаагаа зогсоолгүй, харин гэрээний шаардлага, нөхцөлийг эргэн харахыг шаардсан. NAFTA гэрээний хэлэлцээрийн хоёр дахь шатны ажиллагаа есдүгээр сарын 1-5-ны хооронд Мексикт явагдах ёстой.
Мөн түүнчлэн Трамп Мексикийн хил дээр ханаа босгохын тулд Засгийн газрын ажлыг зогсооход ч бэлэн байгаа гэнэ.
Ардчилсан намын конгрессменүүд хана барихын эсрэг байр суурьтай байгаа ба хэрэв Конгресс дэмжихгүй бол Трамп Засгийн газрын ажиллагааг зогсооно гэж мэдэгджээ.
Хана босгох ажиллагааны санхүүжилтийн асуудлыг Конгресс энэ намар авч хэлэлцэх ёстой. Асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол Засгийн газрын үйл ажиллагааг аравдугаар сарын 1-нээс зогсооно гэж Трамп хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ