Америкийн авто машины Cadillac ба Lincoln гэх хоёр гол брэндийг ХХ зууны эхээр Генри Лиланд гэгч үүсгэн байгуулжээ. Хожим Cadillac машин нь General Motors компанийн тэргүүн маркаар тодорчээ. Харин Lincoln нь GM компанийн мөнхийн өрсөлдөгч Ford Motor компанийн тэргүүн загвар болсон байна. Cadillac нь эхнээсээ дээдзиндааныхны хамгийн тансаг, хамгийн төгс технологитой тээврийн хэрэгсэл гэж үнэлэгдэж иржээ. Энэ загварын машиныг зөвхөн улстөрчид ч биш кино одууд мөн гангстерууд унадаг.
Автомобилийн энэхүү алдартай загварын 115 жилийн ойд зориулсан гэрэл зургийн цуглуулаас танилцуулья.
Cadillac Fleetwood Brougham машиныг 1995-1996 онд хийжээ.
The Beast, Cadillac One машиныг Ерөнхийлөгч Барак Обама унаж байгаад одоо Ерөнхийлөгч Трампын хөлөг болжээ. Гадна төрх нь суудлын машиныг санагдуулах боловч түүнийг ачааны машины бааз дээр бүтээжээ. Удахгүй Америкийн тэргүүн машин шинэчлэгдэх сураг бий.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР