-Мэрайя Кэри фотошопоос татгалздаггүй гэж үү?-
‘Paper’ сэтгүүлийн хавтаснаас зургийг нь харсан шүтэн бишрэгчид нь Мэрайя Керийг фотошоп хийлгэж, галбираа зассан хэмээх болжээ. Сэтгүүлийн зураг авалтад зориулж дуучин бүсгүй гоё галбир, нарийхан бэлхүүсээ гайхуулж, хагас нүцгэлсэн байв.
The Sun сонинд бичсэнээр, 47 настай Мэрайя Кэри инстаграмд анх Лас-Вегаст зориулсан ‘Paper’ сэтгүүлийн хавтасны зургийг тавьжээ.
Сэтгүүлийн хавтсанд үнэхээр төгс зураг тавигдсан ч шүтэн бишрэгчид нь түүнийг хэтэрхий их фотошоп хэрэглэсэн байна гэж шүүмжилж байгаа юм.
ФАКТ
Мэрайяг фотошопоор бусдыг хуурдаг гэж нэг биш удаа буруутгаж ирсэн. Тухайлбал, түүний фэнүүд 2015 оны ‘Number 1 to Infinity’ хит цуглуулгын хавтсанд гарсан зургийг зад шүүмжилж байв. Саяхан поп хатагтай инстаграмдаа Хавай дахь үдэшлэгт очсон зургаа тавихдаа гэдэсээ татуулж, дэгжин урт хөл харуулсан нь бас л анхааралд өртжээ. Тиймээс олон хүмүүс түүнд ‘Өөрийнхөөрөө бай. Эсвэл спорт зааланд оч!’ гэсэн зөвлөгөө илгээж байгаа гэнэ.
Тоглолт дээрээ 47 настай дуучин нэлээдгүй бүдүүрсэн харагдаж байгаа. Өмнө нь сүлжээний мэдээнүүдэд дуучин эмэгтэй сүүлийн хэдэн жилд хүчтэй таргалсан одоо түүний жин 120 кг гэж бичиж байв. Гэхдээ тэр нь дуучинг бага зовоодог юм шиг байгаа. Тэрбээр задгайдуу хувцаслан тоглолтоо хийж буй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ