Саудын ван Мароккод амрахдаа 100 сая ам.доллар зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Саудын ван Мароккод амрахдаа 100 сая ам.доллар зарцуулжээ

Саудын ван Мароккод амрахдаа 100 сая ам.доллар зарцуулжээ

Саудын Арабын ван, 81 настай Салман ибн Абдул-Азиз Аль Сауд Мароккогийн Танжер хотноо амарчээ. Түүнийг мянган хүн дагалдан явсан ба хамгийн тансаг буудлуудад байрлаж байжээ. Ван өөрөө 30 га талбай эзэлдэг өөрийн зуны өргөөнд амарсан байна. Түүний зуны өргөө далайн эрэгт тансаг ресторануудтай. Вангийн амралтад зориулж 200 автомашинаар үйлчилсэн тухай Daily Mail сонин бичжээ. 

Түүний зуны өргөөг жилийн турш шинэчлэн засчээ. Засварын явцад нисдэг тэрэгний талбай шинээр хийсэн байна. Саудын вангийн нэг сарын амралт тус улсын аялал жуулчлалын орлогын 1,5 хувийг хааж өгсөн ба энэ нь 100 сая орчим ам.доллар болжээ. Салман Саудыг ирэхэд нь Мароккогийн Ерөнхий сайд Саад Эддин Эль Отмани онгоцны буудалд угтан авсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж