Сайншандын салхин цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Сайншандын салхин цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурлаа

Сайншандын салхин цахилгаан станцын гэрээнд гарын үсэг зурлаа

Монголд гурав дахь удаагийн хувийн хөрөнгө оруулалт бүхий Сайншандын салхин цахилгаан станц нь гадаадын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын санхүүжилтийн багц хүлээн авахаар болов.

Тус станцын төслийг хэрэгжүүлэгч Сайншанд Салхин Парк ХХК нь дээрх хөрөнгө оруулалтыг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ENGIE, Германы төсөл хөгжүүлэгч Ferrostaal, Данийн Уур Амьсгалын Хөрөнгө Оруулалтын Сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Раднаабазарын Даваанямын дэмжлэгтэйгээр Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас (EBRD) авахаар болжээ.

Төслийн санхүүжилтээс 47 сая ам.долларыг EIB-наас гаргаж, үүний нэг хэсэг санхүүжилтийг EKF, Данийн Экспорт Хөгжлийн Агентлагаас батлан дааж, NORD/LB банк зуучлагчаар оролцож үлдсэн 31,5 сая ам.долларыг EBRD-наас гаргаж байна.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (EBRD) Эрчим Хүч, Байгалийн Нөөцийн асуудал хариуцсан Гүйцэтгэх Захирал Нандита Паршад хэлэхдээ, “2009 онд Монголын хамгийн анхны салхин цахилгаан станцад хөрөнгө оруулснаас эхлээд, EBRD нь Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг тууштай дэмжигч байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн бүхий л салхины эрчим хүчний төсөлд бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа, санхүүжилт өгсөөр байна. Сайншандын төсөл бол бидний хөрөнгө оруулсан Монгол дахь гуравдахь салхин цахилгаан станцын төсөл юм. Энэхүү ирээдүйтэй салбарт шинэ хөрөнгө оруулагчидтай уулзахдаа би туйлын таатай байх болно” гэжээ.

Салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол дахь нүүрсхүчлийн хийн ялгарал багасгаж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%-д тус тус хүргэх засгийн газрын зорилтод нийцэх юм.

Европын Холбооноос Монгол Улсад Суугаа Элчин Сайд Ханс Дийтмар Швайсгут энэхүү төслийн талаар өгүүлэхдээ, “Монгол болон Европын Холбоо нь Уур Амьсгалын Өөрчлөлтийн Талаарх Парисын Хэлэлцээрийг үзэглэсэн. Шинээр баригдаж буй Сайншандын салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулахад Европ, Монголын нягт хамтын ажиллагааг бүрдүүлж байна. Европын санхүү, техникийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулахад Говь Цөлийн салхины эрчим хүчийг ашиглах тал дээр Монголын түншүүдтэй нягт хамтран ажиллах замаар хамтын санаачлагыг хэрэгжүүлж байна” гэлээ.

Улаанбаатар хотоос зүүн өмнөд зүгт 460 км-т орших тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна Машинери Инженеринг Корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд 25 Вэстас V110 2.2 MBт турбин суурьлуулах юм. Барилга угсралтын ажлыг 2018 оны хоёрдугаарт хагаст бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: www.sainshandwindpark.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж