Цэцэрлэгийн шинэ элсэгчдийн онлайн сугалааг 10-12 цагт явуулна

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн шинэ элсэгчдийн онлайн сугалааг 10-12 цагт явуулна

Цэцэрлэгийн шинэ элсэгчдийн онлайн сугалааг 10-12 цагт явуулна

Энэ жил цэцэрлэгт шинээр элсэж буй хоёр настай хүүхдийг цэцэрлэгийн цахим бүртгэлээр бүртгэж байгаа билээ. Цахим бүртгэл дуусахад одоо 10 цагийн хугацаа үлдээд байна. Өнөөдрийн байдлаар 22.260 хүүхдийг цахимаар бүртгүүлээд байгаа ажээ.

Эцэг, эхчүүд tsetserleg.ulaanbaatar.mn сайтын нүүр хуудсанд байрлах графикаас оршин сууж буй дүүрэг дэх цэцэрлэгийн бүртгэлд хэчнээн хүүхэд бүртгүүлснийг мэдэх боломжтой бөгөөд хүснэгтэд хамран сурах тойргийнхоо цэцэрлэгийг бичиж, элсүүлэх хүүхдийн тоог харах боломжтой.

10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна.

Зарим эцэг, эхчүүд “Манай хүүхэд цэцэрлэгийн цахим бүртгэлд баталгаажсан байна” гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн байсан.

Энэ талаар мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Наймдугаар сарын 25-ны өдөр 10-12 цагийн хооронд элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч нар хариуцаж, өөрсдийн цэцэрлэг дээр элсэлтийг зохион байгуулна. Цэцэрлэгт элсэхээр онлайн сугалаагаар сонгогдсон хүүхдүүдийн мэдээллийг нийслэлийн Мэдээлэл технологийн газарт ирүүлж, нэгтгэснээр tsetserleg.ulaanbaatar.mn сайтад байршуулж, нээлттэй танилцуулна. Зарим эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ цахимаар бүртгүүлсэн тухай мэдээллийг хараад “Бүртгэл нь баталгаажсан” гэж ташаа ойлгосон бололтой” гэв.

Маргааш явуулах цэцэрлэгт шинээр орж буй хоёр настнуудын онлайн сугалааны дүн мэдээг цэцэрлэг тус бүрийн мэдээллийн самбарт байршуулж танилцуулна. Мөн онлайн бүртгэлд бичиж үлдээсэн эцэг, эхчүүдийн утасны дугаарт таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан эсэхийг мессежээр мэдээлэхийг анхаарна уу.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж