Шинэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Боловсролын их сургуульд хөлбөмбөгийн дасгалжуулагчийн анги нээгдэж байгаа ажээ.
Хоёрхон жилийн дотор мэргэжлийн хөлбөмбөгийн дасгалжуулагчийн боловсролыг эзэмших боломж нээгдсэн нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй нэмэр болох нь дамжиггүй.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар 2017 оны дасгалжуулагчийн боловсролыг дэмжих жил болгон зарласны хүрээнд олон ажил хийж байгаагийн нэг нь эл анги нээгдэж байгаа явдал юм.
Хэрэв та, таны хүү хөлбөмбөгийн дасгалжуулагч болох хүсэлтэй бол дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.
Б.ЭНХ
Холбоотой мэдээ