ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх академид Онцгой байдлын албанаас суралцаж байгаа болон шинээр элссэн оюутан сонсогчдыг хүлээн авч, үүрэг чиглэл өглөө.
Дээрх академиудад 2016-2018 оны хичээлийн жилд Онцгой байдлын албаны 13 алба хаагч суралцаж байгаа бол шинээр 14 алба хаагч элсэн суралцах гэж байна.
Онцгой байдлын албаны алба хаагчид ОХУ-ын Гал эсэргүүцэх академид 2001 оноос, Иргэний хамгаалалтын академид 2008 оноос эхлэн суралцаж эхэлсэн юм.
Энэ хугацаанд Онцгой байдлын албаны 100 гаруй алба хаагч дээрх академиудад элсэн суралцаад байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.