Цахилгаан тасалдлын 54 хувь нь гамшгаас шалтгаалжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Цахилгаан тасалдлын 54 хувь нь гамшгаас шалтгаалжээ

Эрчим хүчний зохицуулах газар /ЭХЗГ/-аас өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний тасалдал ямар байсан талаарх судалгааг хийжээ. Судалгаагаар өнгөрсөн онд системийн хэмжээнд цахилгаан тасалдлын хугацаа буурсан дүн гарчээ. Нийт тасалдал 14804 минут буюу 247 цаг болж 2009 оныхоос 16 хувиар, нэг хэрэглэгчид ногдох тасалдлын хугацаа 18 цаг болж таван хувиар буурсан байна. Тасалдлын давтамж ч өмнөх оныхоос хоёроор багассан гэж ЭХЗГ-аас мэдээлж байна. Төвийн бүсийн цахилгааны тасалдлын 53 хувийг төлөвлөгөөт тасалдал эзэлсэн бол 26 хувь нь түгээх компанийн шугам, тоноглолоос, есөн хувь нь байгалийн гамшгаас шалтгаалжээ. Цахилгаан станцууд болон дамжуулах компанийн үйл ажиллагаанаас шалтгаалсан тасалдал дөрвөн хувийг эзэлсэн байна. Харин улсын хэмжээний цахилгаан тасалдлын 54 хувь нь байгалийн гамшгаас шалтгаалжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж