Өмнөд Солонгос пуужингийн цохилтын үеийн сургуулилт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос пуужингийн цохилтын үеийн сургуулилт явуулжээ

Өмнөд Солонгос пуужингийн цохилтын үеийн сургуулилт явуулжээ

Өмнөд Солонгос улсад лхагва гаригт агаарын цохилтын үеийн сургуулилтыг иргэдийн дунд орон даяар явуулжээ.

Агаарын цохилтыг анхааруулах дуут дохио өдрийн 14:00 цагт Өмнөд Солонгосын 40 хотод нэгэн зэрэг гурван минутын турш дуугаргажээ. Энэ үед Хойд Солонгосын бөмбөгдөгч онгоцнуудаас тэсрэх бөмбөг хаяж буйг дүрслэн  тэнгэрт нисэх онгоцоор өнгөтэй утаа гаргасан байна. Сургуулилтын үеэр иргэдийг байшин барилгын суурь руу нүүлгэн шилжүүлж, автомашины хөдөлгөөнийг таван минут зогсоон, жолооч нарыг хөдөлгүүрээ унтраан радиогоо сонсохыг зааварчилжээ. Сургуулилт 20 минутын турш үргэлжилжээ. Өмнөд Солонгост агаарын цохилтын үед хорогдох 18 мянга орчим байр байдаг талаар албаныхан мэдээлжээ.

Энэ нь АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын хүрээнд явуулсан арга хэмжээ аж. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт наймдугаар сарын 21-нд эхэлсэн бөгөөд 10 хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: The Korea Times

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж