“Galaxy Note 8”-ыг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

“Galaxy Note 8”-ыг танилцууллаа

“Galaxy Note 8”-ыг танилцууллаа

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” Galaxy Note цувралынхаа сүүлийн загвар болох “Galaxy Note 8” смартфоноо АНУ-ын Нью-Йорк хотноо Парк өргөн чөлөөнд хийлээ. Нээлтийн үйл ажиллагааг 1500 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд олон улсад шууд дамжуулжээ. “Galaxy Note 8” смартфон 12 мегапикселийн хүчирхэг хос камер, сайжруулсан S Pen үзэг, өргөн дэлгэцээрээ өмнөх загваруудаасаа ялгарч байна. Смартфоныг есдүгээр сарын 15-аас олон улсад худалдаалж эхлэх бөгөөд гүн шөнийн хар, цахирмаа цэцгийн саарал, гүн тэнгисийн хөх, агч модны алтлаг гэх өнгөний сонголттой аж. Galaxy Note 8” смартфоны нэрийн хуудас болсон S Pen нь илүү загварлаг бас хэрэглэгчдэд илүү олон боломжийг олгох сайжруулалт хийжээ.

“Илүү том зүйлийг хий” уриатай “Note 8” смартфон нь 6.3 инчийн Super AMOLED дэлгэцтэй, 6 гегабайт рам, 10 нанометер процессор мөн 64 ба 256 гегабайт дотоод багтаамжтай.

“Galaxy Note 7” смартфоны зай дэлбэрснээс олон хүн гэмтэж, зах зээлээс эргүүлэн татсанаас хойш “Samsung” компанийн нэр хүнд олон улсад бага зэрэг унаад байсан юм. Galaxy Note смартфоныг анх 2011 онд анх танилцуулснаас хойш олон сая хэрэглэгчтэй болж чадсан юм.

Б.ТУЯА

Эх сурвалж: The Korea times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж