МАН-ын 400 гаруй гишүүн “Улаан малгайт” хөдөлгөөнд нэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

МАН-ын 400 гаруй гишүүн “Улаан малгайт” хөдөлгөөнд нэгджээ

МАН-ын 400 гаруй гишүүн “Улаан малгайт” хөдөлгөөнд нэгджээ

МАН-ын анхан шатны үүрийн дарга нараас бүрдсэн “Улаан малгайт” хөдөлгөөний гишүүд өнөөдөр /2017.08.24/ Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийлээ.

Тэд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш намын удирдлагууд өөр хоорондоо хэрүүл хийж, түүнийгээ хэвлэл мэдээлэл, олон нийтэд цацаж байгааг эсэргүүцэж, намын дотоод асуудлаа намын шат шатны байгууллагаар хэлэлцүүлэн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа гэнэ. Мөн тэд намынхаа удирдлагуудыг хэрүүл зогсоож, улс эх орныхоо ажилд яаравчлан орох шаардлагатай байна гэсэн шаардлагуудыг намынхаа удирдлагуудад өгч байгаа юм байна. Энэ асуудлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргадаа удаа дараа шаардлага хүргүүлсэн ч одоо болтол хариу өгөөгүй учраас ийнхүү суулт хийж байгаа гэлээ.

“Улаан малгайт” хөдөлгөөнд МАН-ын 400 гаруй гишүүд, үүрийн дарга нар нэгдээд байгаа аж. Намын удирдлагуудын хэрүүлийг жирийн гишүүд, дэмжигчид эсэргүүцэж байгаа учраас цаашид энэ хэрүүлээ зогсоож, намын шат шатны байгууллагаар хэлэлцүүлэн асуудлаа шийдэхийг дахин сануулж суулт зарлаж байгаа гэлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж