АНУ-ын Аляска мужийн Үндэсний Гвардын командлагч, хошууч генерал Лаурел Хаммел манай улсад ажлын айлчлал хийж байна. Хошууч генерал, хатагтай Лаурел Хаммелийг өчигдөр /08.23/ Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хүлээн авч хоёр улсын Зэвсэгт хүчний харилцан хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн энэ өдөр Монгол Улсын БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нарын албаныхан хүлээн авч уулзсан юм.
Эх сурвалж: ЗХЖШ
Холбоотой мэдээ