Алдарт жүжигчин Жонни Деппийн 18 настай охин Лили-Роуз Депп загварын ертөнцөд амжилттай карьер хийж байна. Залуу хатагтай Францын “Chanel” брэндийн нүүр царай бөгөөд загварын шоу, зураг авалтад маш идэвхтэй оролцдог ажээ.
Энэ удаад Лили CR Fashion Book сэтгүүлийн зураг авалтад оролцсон байна. Ингэхдээ тэр цээж нүцгэнээр зураг авахуулжээ.
“15 настайдаа анх Каринтай хамтарч ажиллаж эхэлсэн. Одоо би 18 настай. Энэ удаа өөрийнхөө босгыг өндөрсгөхийг хүсч, тачаангуй байдалтай зураг авахуулж үзлээ. Хүмүүс намайг аавынхаа ачаар алдартай болсон гэдэг. Үнэн хэрэгтээ, би загварын ертөнцөд байр сууриа олохын тулд маш их хөдөлмөрлөсөн” гэж Лили-Роуз ярьжээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН
Холбоотой мэдээ