NEWS-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Мөнхзул томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

NEWS-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Мөнхзул томилогдлоо

NEWS-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Мөнхзул томилогдлоо

‘News agency’ ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж, мэдээллийн “NEWS” агентлагийн Гүйцэтгэх захирлаар Р.Мөнхзулыг томиллоо.

Тэрээр 2014 оноос тус агентлагийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь бизнесийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан юм.

NEWS агентлаг нь хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг, өдөр тутмын мэдээ мэдээллийг шуурхай бодитоор олон нийтэд хүргэдэг news.mn сайтыг эрхлэн гаргадаг, видео контент, англи хэлний болон хуучин монгол бичгийн салбар сайтуудыг зах зээлд нийлүүлсэн анхны хувийн салбарын мэдээллийн агентлаг билээ.

Д.Цээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж