“Замын чиглэл өөрчлөхөд мөнгө зарцуулаагүй”

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

“Замын чиглэл өөрчлөхөд мөнгө зарцуулаагүй”

“Замын чиглэл өөрчлөхөд мөнгө зарцуулаагүй”

Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн гар тийш эргэхгүй байх зохицуулалт наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд 900 сяа төгрөг зарцуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа. Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгээс энэ талаар тодрууллаа. 

-Өөрчлөлттэй холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн гар тийш эргэхгүй гэсэн тэмдэг, тэмдэглэгээ шинээр нэмсэн. Энэ ажилд их хэмжээний мөнгө зарцуулсан гэдэг мэдээлэл үнэн үү?

-Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн гар тийш эргэхгүй байх зохицуулалт хийсэн. Энэ бол албан ёсны шийдвэр биш, замын хөдөлгөөний зохицуулалтыг өөрчилсөн явдал гэж ойлгоорой. Өөрчлөлттэй холбоотойгоор хөрөнгө гаргаагүй. Замын хэвтээ, босоо тэмдэглэгээ засах, шинэчлэх төсвийг жил бүр замын санд суулгадаг. Сангийн хөрөнгөөс Энхтайваны өргөн чөлөө дагуух замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, замын эргэлтийн зураас зэрэгт зориулж 14 сая төгрөг зарцуулсан. 900 сая төгрөг зарцуулсан гэдэг бол үндэслэлгүй мэдээлэл.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс та бүхэнд зүүн гар тийш эргэхгүй байх шийдвэрт иргэдийн саналыг тусгах ёстой гэсэн үүрэг өгсөн. Хэрэв дээрх цаашид дээрх зохицуулалтыг шийдвэр болгож хэрэгжүүлэхээр болвол ямар зардал гарах бол?

-Өмнө төлөвлөсөн ёсоор 14 сая төгрөгөөр Энхтайваны өргөн чөлөө дагуу төв гудамж дагуух замын тэмдэг тэмдэглэгээг тодруулсан байгаа. Түүнээс зүүн тийш эргэхгүй байх шийдвэртэй холбоотой ямар нэг мөнгө гараагүй. Гаргах ч шаардлаггүй. Зөвхөн гэрэл дохиогоор зохицуулагдах ажил юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж