ЗГ-ын асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх хуультай

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

ЗГ-ын асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх хуультай

ЗГ-ын асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх хуультай

УИХ-ын 30 гишүүн өчигдөр /2017.08.23/ Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч УИХ-ын дарга эзгүй байсан учир Засгийн газрыг огцруулах тухай бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хүлээн авсан юм.

УИХ-ын Дэгийн тухай хуулиар бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаас хойш УИХ-ын ээлжит бус чуулганыг долоо хоногийн дотор зарлаж, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах учиртай.

Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор Ээлжит бус чуулганыг хуралдуулах юм байна. Тэгэхээр удахгүй Ээлжит бус чуулган зарлагдах бололтой. Өргөн барьсан өдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцвол ирэх долоо хоногийн баасан гаригт буюу есдүгээр сарын 1-ний дотор Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх аж. Одоогоор УИХ-ын дарга энэ тухайд албан ёсны шийдвэр гаргаагүй байна. 

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль, 38 дугаар зүйл

Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам

-38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

-38.2.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

-38.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

-38.4.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

-38.5.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаан дээр үг хэлж болно.

-38.6.Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол энэ зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.


Төрийн байгуулалтын байнгын хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд удирддаг. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх уг байнгын хороонд дараах гишүүд харьяалагддаг юм.

  1. О.Баасанхүү-МАХН
  2. Ж.Батзандан-АН
  3. Д.Лүндээжанцан-МАН
  4. Ж.Мөнхбат-МАН
  5. Ц.Мөнх-Оргил-МАН
  6. Б.Наранхүү-АН
  7. Д. Оюунхорол-МАН
  8. Б.Ундармаа-МАН
  9. Д.Хаянхярваа-МАН-ын бүлгийн дарга
  10. Н.Цэрэнбат- МАН
  11. М.Энхболд-МАН-ын дарга, УИХ-ын дарга
  12. Д.Эрдэнэбат-АН-ын бүлгийн дарга
  13. Ж.Эрдэнэбат-Ерөнхий сайд
  14. О.Содбилэг-МАН

Тус байнгын хорооны гишүүдээс Засгийн газрыг огцруулах бичигт дараах 4 гишүүн гарын үсэг зуржээ. 

  1. Б.Батзориг
  2. Б.Жавхлан
  3. Л.Оюун-Эрдэнэ
  4. Д.Сумъяабазар

Сануулахад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Батзориг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Сумьяабазар, А.Сүхбат, Д.Тогтохсүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Л.Энхболд нарын УИХ дахь МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж