Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

Монгол Улсын Шадар сайдтай Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Тус сургуулийн бэлтгэл ажилтай танилцахаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат нар тус аймагт 08 дугаар 22-23-ны өдрүүдэд ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбаттай уулзан сургуулийн бодлого, зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцлоо.

Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, сургуулийн үеэр газар хөдлөлтийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, сургууль явуулах объект, Онцгой байдлын газрын шинээр баригдаж буй барилгын явцтай танилцаж, барилгын ажлыг хурдан, чанартай хийж гүйцэтгэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Мөн Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлого, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж, бэлтгэл ажлын явцтай танилцан мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, 74 аж ахуйн нэгж байгууллагын 66 удирдах бүрэлдэхүүнд аймгийн хэмжээнд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлого, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг, чиглэлийг өгч ажиллав гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж