Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар хүнд сугалаа татлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар хүнд сугалаа татлаа

Д.Отгонцэцэг, Б.Шоовдор нар хүнд сугалаа татлаа

“Парис-2017” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

Эдгээр жинд Монголын тамирчдаас Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар хүч үзнэ.

48 кг-ын жинд өрсөлдөх үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл Нидерландын Жессика Блашкатай оноолт таарлаа. Түүнийг аргалбал БНХАУ-ын Лиуин Кин, Туркийн Эрин Демирхан нарын ялсантай барилдана. Энэ жингийн гол фаварит Японы Юү Сүсаки, АНУ-ын Виктория Энтони, Украины Оксана Ливач нар нөгөө зоонд оржээ.

53 кг: Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг нэлээд хүндхэн сугалаа татжээ. Тэрбээр эхний тойрогт Нина Хеммертэй хүч үзэн бөгөөд түүнийг ялбал 2012 оны дэлхийн аварга Канадын Жессика Макдональд, энэ жилийн Оросын аварга буриад бүсгүй Сталвира Оршуш нарын ялсан нь хүлээж байна. Хэрэв дахин ялбал шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Маю Мүкайдатай хүч үзэх магадлалтай.

60 кг-д үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор эхлээд гоц мөргөсөн бөгөөд “Рио-2016” олимпийн аварга Рисако Кавай, энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчарова нарын ялсантай хүч үзэхээр болжээ.

69 кг: “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа тэгшитгэлд Киргизстаны Меерим Жуманазароватай хүч үзэхээр боллоо. Хэрэв түүнийг ялбал БНСУ, Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай барилдана.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж