Дэлхийн анхны сансрын зочид буудлыг тойрог замын станцийн хажууд барихаар төлөвлөж байгаа тухай төслийн удирдагч Сергей Костенко мэдээллээ. Тав тухтай дөрвөн өрөө бүхий зочид буудал нь сансрын хөлгөөс хамаагүй бага хэмжээтэй байх бөгөөд долоон хүртэл хүнийг хүлээн авах юм байна. Зочид буудалд ариун цэврийн өрөө, хоолны ширээ, хоол халаах төхөөрөмж болон биеийн тамирын хэрэглэл байхаар төлөвлөсөн аж. Жуулчид буудалд байх хугацаандаа дэлхийн зургийг авах түүнчлэн төрөл бүрийн туршилт хийх боломжтой гэнэ. Төсөл одоогоор тооцоолох шатанд байгаа бөгөөд дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойд зориулан төслийг боловсруулж байгаа юм. Сансрын пуужингийн Энергия корпораци сансрын зочид буудлыг барих ажлыг 2016 онд барихаар төлөвлөж байна.
Н.Тунгалаг
ЭНД дарж бичлэгийг үзнэ үү