Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Монголиа Опен” болон улсын гурван удаагийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг зодоглосон билээ.
Тэрбээр эхний тойрогт Украины Татьяна Китийг 7:6-гаар, дараа нь Туркийн Бедиха Гуныг 8:3-гаар ялсан ч шөвгийн наймд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Африкийн наадам, Исламын шашинтай орнуудын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн Одунао Адекуроройд 4:8-аар ялагдсан.
Ингээд түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар Э.Даваачимэг эзэн орны Матилде Риверетэй дагах барилдаан хийсэн ч 0:4-өөр ялагдлаа. Үүгээр Э.Даваачимэгийн хувьд дэлхийн аваргын барилдаан дуусав. Тэрбээр жиндээ 8-р байрт бичигджээ.