Чөлөөт бөхийн ДАШТ-д анх удаа оролцож буй “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ган-Очирын Уртнасан 75 кг-ын жинд эхний барилдаанд эзэн орны Денисе Паулине Лесарпентерийг 7:0-ээр ялаад байсан.
Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Эстонийн Эпп Маэг 2:4-өөр ялагдлаа. Эстонийн бөх шигшээд шалгарвал түүнд дагах барилдаан гарна.