ДАШТ: Э.Даваачимэг Нигерийн бөхөд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Э.Даваачимэг Нигерийн бөхөд ялагдлаа

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд асан Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болсон ч үндсэн ажлаа хийхгүй хийдүүлж яваа билээ.

“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт Украины Татьяна Китийг 7:6-гаар, дараа нь Туркийн Бедиха Гунтай 8:3-гаар ялсан.

Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Африкийн наадам, Исламын шашинтай орнуудын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн Одунао Адекуроройтой хийлээ. Тус барилдаанд манай бөх өрсөлдөгчдөө 4:8-аар ялагдав.

Одоо түүний өрсөлдөгч хагас шигшээд Беларусийн Ирина Курачкинаг ялсан тохиолдолд Э.Даваачимэгт дагах барилдаан гарна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж