Чөлөөт бөх ДАШТ: П.Орхон шилдэг наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

Чөлөөт бөх ДАШТ: П.Орхон шилдэг наймд шалгарлаа

Учир нь дээрх хуулийн төслийн хүрээнд намын бүлэг завсарлага авахтай холбоотой асуудал хөндөгдөж буй юм.

Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ П.Орхон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарлаа.

Эхний даваанд Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялаад байсан тэрбээр хоёрдугаар тойрогт энэ жилийн Мадридын Гранприд ялж байсан, “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга, Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор ялав. Ингэснээр П.Орхон 1/4 шигшээд Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзэхээр боллоо.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж