Тавантолгойн хувьцааг тараана

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааг тараана

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 15
тэрбум хувьцаа гаргахаар төлөвлөжээ. Тэдгээр хувьцааны 10 хувийг
Монголын аж ахуй нэгжид худалдахаар төлөвлөөд байгаа. Гэтэл гадаадын
компанид худалдах 10 хувийг тараахгүй гэх цуурхал гарсан. Энэ асуудал нь
худлаа гэнэ. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дарга, “Эрдэнэс
Тавантолгой”-н ТУЗ-ын дарга Д.Сугар мэдэгдлээ.

Тэрээр хэлэхдээ
“ЭрдэнэсТавантолгой-н хувьцааны нэгж бүрийн үнийг одоо зарлахад арай эрт
байна. Бид нар тооцоолоогүй мэдэхгүйдээ биш гэсэн юм. “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ны ТУЗ-д ард түмний төлөөлөл ороогүй учир нь өнөөгийн
байдлаар иргэд уг компанийн хувьцааг эзэмшиж эхлээгүй байна. Тэгэхээр
ТУЗ-ын гишүүн болох боломж  хараахан бүрдээгүй” гэсэн тайлбар өглөө.

Харин
ард түмэнд хувьцаа тараах ажлыг энэ оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр
төлөвлөжээ. Үүний тулд Монгол Улсын иргэний бүртгэлд хамрагдаагүй гадаад
дотоодод байгаа иргэдийн бүртгэлийн асуудлыг шийдэх ёстой аж.

Б.Алтансүх  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж