Насанд хүрэгчдийн ДАШТ-ий анх удаа оролцож буй “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт 55 кг-ын жингийн шилдгүүдийн нэг Украины Татьяна Китийг 7:6-гаар ялсан билээ.
Тэгвэл 1/8 шигшээ барилдаанаа өнгөрсөн оюутны дэлхийн аварга, Туркийн Бедиха Гунтай хийж, 8:3-гаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр 1/4 шигшээд энэ жинд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Нигерийн Одунао Адекуроройтой барилдана.
Б.ЭНХ