Пхеньян Өмнөд Солонгосыг живүүлэхээр шийдэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.23-нд нийтлэгдсэн

Пхеньян Өмнөд Солонгосыг живүүлэхээр шийдэв үү?

Пхеньян Өмнөд Солонгосыг живүүлэхээр шийдэв үү?

Пхеньян урьдчилсан анхааруулахгүйгээр даланг нээснээс Өмнөд Солонгосын хил дамнасан голын усны түвшин аюултай түвшинд хүрч нэмэгджээ. Хойд Солонгосоос Хванган даланг нээснээс Имжин голын урсгал нэг метрээр нэмэгдсэн байна. Хэрэв усны түвшин үргэлжилсээр байвал голын ай сав үерт автах аюултай аж.

Өмнө нь 2009 онд Хойд Солонгосын талаас даланг нээснээс Өмнөдийн зургаан иргэн үерт амь үрэгдэж байжээ. Энэ хэргийн дараа Хойд Солонгос нь даланг нээхээр бол Сөүлд мэдэгдэхээр амласан аж.

Өмнөд Солонгос нь АНУ-тай хамтарсан уламжлалт цэргийн сургуулилт эхлүүлсэн нь Пхеньяны зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулдаг юм.

Эх сурвалж: Yonhap

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж